2010-01-29
Төмсний хачир /감자 조림/ GamJa JoRim



Энэхүү төмсний хачир нь чихэрлэг амттай бөгөөд та хүссэн хэмжээгээрээ бэлтгэж хөргөгчиндөө хадгалаад хэрэглэж болох юм. Солонгост энэ хоолны хачирыг ихэвчлэн хүүхдийнхээ сургуулийн үдийн хоолны хачирт бэлтгэж өгдөг байна.


ОРЦ: 2 хүний порц

1, Төмс /дунд зэргийн/ - 3ш /2 аяга хэрчсэн төмс/
2, Ус - 100мл
3, Ургамлын тос - 2 х/х
4,
Цуу - 2,5 х/х
5,
Сахарын сироп - 2 х/х
6, Элсэн чихэр - 1-1,5 х/х
7, Сармис - 2 хумс
8, Давс - бага зэрэг
9,
Гүнжидийн үр - 0,5 ц/х

ХИЙХ АРГАЧЛАЛ:



3ш дунд зэргийн төмсийг сонгон авч хальслаад 1-1,5см шоо дөрвөлжин хэрчинэ.

  

Урьдчилан халаасан хайруулын тавганд 2 х/х ургамлын тос хийгээд төмсөө хийж шарна. Дунд зэргийн гал дээр төмсөө хагас болтол нь 5 минут орчим шарна.

 

5 минутын дараа тал аяга ус, 2,5 х/х цуу, 2 х/х сахарын сироп, 1 х/х бяцалсан сармис хийж дунд зэргийн галаар үргэлжлүүлэн 5 минут шарна. Дараа нь амсаж үзээд шаардлагатай бол бага зэрэг давс хийгээрэй. Ингээд шингэн маань өтгөртөл дахин 5 минут орчим шарна.



Ингээд галаа багасгаж төмсөө болтол 5-7 минут шарна. Эцэст нь гүнжидийн үр цацна.  





Сэтгэгдэл:


гоё шүү алга ташилт mash ih taalagdlaa geriin nohtsold hiiwel ih zugeer zuil oruuljee. ortsond orj bg amtlagch /solongos/-iig haanaas awch boloh, yamar heregtei, g.m asuultuudad hariu tailbar awmaar bn. тормолзох баярлах
Бичсэн: kittty цаг: 17:15, 2011-05-13 | Холбоос | |


Кумавою. Чэ римийн нь мүөн имнига? Хажиман таншини мэйл жүсүриль упсамнигга чээга одиккэ маль хээю?
Бичсэн: LetMaidar цаг: 15:14, 2010-10-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax